Агаарын тээврийн хэрэгслээр аялах үедээ илүү тав тухтай зорчиход хүмүүсийн тэр бүр мэддэггүй чухал зөвлөмжийг хүргэе.Цонхны дэргэдэх суудалд хүйтэн байдагОнгоц нисч байх үед гаднах агаарын хэм -60°С хүйтэн байдаг бөгөөд энэхүү хүйтэн агаар цонхны дэргэхэд суудлуудад илүү мэдрэгддэг. Ялангуяа зуны улиралд хүмүүс нимгэн хувцасласнаас ихээхэн даардаг байна. Тиймээс та цонхны дэргэд суух дуртай бол бага зэрэг дулаан хувцаслахыг зөвлөж байна.Кофе болон цайнаас зайлхийХалуун уух зүйлс бэлтгэхэд онгоцонд хэрэглэдэг ус нь стафилококк зэрэг хортой бактерийг агуулж байдаг. Тиймээс цай болон кофеноос аль болох татгалзаж үүний оронд савлагаатай ус эсвэл жүүс асуусан нь илүү дээр.