Эрүүл монгол | 2 мин уншина

Зөвлөмж: Жимс болон хүнсний ногооны хортой бодисыг 98 хувь цэвэрлэх арга

Зөвлөмж: Жимс болон хүнсний ногооны хортой бодисыг 98 хувь цэвэрлэх арга
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 30

Улсын II төв эмнэлгийн эмчилгээний хоол зүйч С.Баянжаргалын ярилцлагаас хүнсний ногоо болон жимсийг гүйцэд цэвэрлэх зөвлөгөөг хүргэж байна. Ярилцлагыг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү.

Тухайн ногоо ямар ч хөрсөнд ургасан бай хоол хүнсийг боловсруулах арга хамгийн чухал. Зүгээр усанд угаагаад л хэрэглэнэ гэдэг буруу хандлага. Ялангуяа навчит, байцаат ургамал маш их хорхойтой байдаг. Хаана ч ялгаагүй хүнсний ногоо тарихдаа бордоо хэрэглэдэг болсон, хүмүүс хүнсний ногооны аюулгүй байдалд итгэхээ больсон энэ үед хүнсний ногоогоо зөв угааж, хэрэглэх хэрэгтэй.

Байцаат болон навчит ургамлыг хэрэглэхээс өмнө давстай хүйтэн усанд 30 минут сойж угаана. Үүний тулд, таван хувийн уусмалтай ус буюу нэг литр усанд нэг халбага давс хийгээд ногоонуудаа хийнэ. Тэгэхээр хорхой, муу юмнууд нь дээрээ хөвөөд гараад ирдэг юм. Тэгж л бид хүнсний ногоо тарьж ургуулахад ашигладаг бордооны муу нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалж чадна.

Бидний өргөн хэрэглэдэг хүнсний ногооны тухайд гэвэл, төмсийг хальстай нь ашиглаж сурах хэрэгтэй. Төмсийг бол хальстай нь сайн угаагаад, эсвэл хальсыг нь маш нимгэн арилгах хэрэгтэй. Төмс “С” витамин ихтэй ногоо. Гэтэл төмсийг хэтэрхий болгох нь “С” витамин болон амин дэмүүдийг нь устгачихдаг. Хальстай нь жижиг хэрчээд будаатайгаа хамт агшаачихаж ч болно шүү дээ. Тогонд ч хэмнэлттэй. Ер нь ногоонуудыг шарахаас илүү жигнэж, битүү шарж хэрэглэх юм бол шим тэжээлээ бага алддаг гэсэн үг. Шарах шүүгээнд шарах, жигнэх аргаар хальстай нь болгож идэх хэрэгтэй. Харин лууван, сонгино зэрэг амин дэм нь тосонд уусдаг ногоо гэж байдаг. Тэрийг бол шарж хэрэглэх хэрэгтэй.

Хүнсний ногоо, жимсний хортой бодисыг 98 хувь цэвэрлэх арга:

Бид эрүүл цэвэр хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэхийг хүсдэг болсон. Хүнсний үйлдвэрүүд, тариалангийн газруудад ургаж байгаа хүнсний ногоо болон жимс, жимсгэнэ маань хортон шавьж, ургамлын өвчин, шарилж зэргээс сэргийлэх үүднээс химийн бодис цацдаг байна. Энэ бодис нь хүний биед сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэтэл бид энгийн аргаар цэвэр усанд угаагаад хоол хүнсэндээ хэрэглэдэг. Элдэв зүйлээс хамгаалах гэсэн бодис нь тухайн жимс болон ногооны гадна талд нь буюу хальсан хэсэгт тогтдог сайн гэмээр нэг мэдээ байна.

Хорт бодисыг устгах хоёр арга:

1. Нэг хоолны халбага нимбэгний шүүс дээр хоёр хоолны халбага хүнсний содыг холино. Хольцоо 200 гр усанд уустал хутгана. Үүний дараа угаах хүнсний ногоо болон жимсээ хийн 10 минут байлгана. Дараа нь цэвэр усаар зайлж гаргана. Ингээд л болоо.

2. Хүнсний ногоонд хэрэглэдэг уксусыг 300 гр усанд хийн сайтар хутгана. Энэ уусмалдаа жимс ногоогоо хийн 5-8 минут байлгана. Дараа нь цэвэр усаар зайлна. Одоо та химийн бодисоос салсан жимс, ногоогоор баярын ширээгээ засаарай.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн