Нам, хөдөлгөөн | 3 мин уншина

"АН-ын Ерөнхийлөгч"-д өрсөлдөх зургаан хүний намтар

"АН-ын Ерөнхийлөгч"-д өрсөлдөх зургаан хүний намтар
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 2

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн тус намын зургаан гишүүн өнөөдөр албан ёсны хүсэлтээ гаргалаа. Маргааш 22.00 цаг хүртэл АН-ын нийт гишүүдээс санал авах бөгөөд хамгийн олон санал авсан иргэнийг тавдугаар сарын 6-нд болох Их хурлаараа хэлэлцэх ажээ.

Халтмаагийн Баттулга

1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин.

1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал

1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал

1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Норовын Алтанхуяг

1981-1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш.

1990-1992, 1999 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга,

1994-1996, 1999-2000 онд тус намын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,1999-2000 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Дараа нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Монголын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажилласан. Н.Алтанхуяг 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монголын Ардчилсан намын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын алба хашиж ирсэн. Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-д хамгийн олон суудалтай болсон намын тэргүүний хувьд 2012 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажилласан.

Дамбын Дорлигжав

Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч Хилчин байлдагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ажилтан МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн Засгийн газрын шадар сайд Батлан хамгаалах яамны сайд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ардчилсан намын дарга Ерөнхий сайдын зөвлөх Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Монгол Улсын Ерөнхий прокурор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллав.

Базарсадын Жаргалсайхан

1982-1984 онд “Говь” ХХК-д ажилтан 1984-1988 онд хувиараа бизнес эрхлэгч 1988-1989 онд “Буян” хоршооны захирал 1989-2004 онд “Буян” ХХКомпанийн захирал

1992 онд Монголын Хөрөнгөтний намыг байгуулсан.

1997 оноос Бүгд найрамдах намын дарга 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр худалдааны сайдаар ажилласан.

2017 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн.

Ринчиннямын Амаржаргал

1982-1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч.

1983-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш.

1990-1991 онд Техникийн Их Сургуульд багш,

1991-1996 онд Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан.

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд,

2000-2004 онд *Амаржаргал* сангийн тэргүүн.

Улмаар 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр 2016 оныг хүртэл сонгогдож ажилласан.

Лувсанвандангийн Болд

1989-1990 он: Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцав.

1993 он: “Бодь интернэшнл” группийг үүсгэн байгуулав, Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүнээр сонгодов. 1996 он: УИХ-ын гишүүнээр сонгогдов. 2000 он: Голомт банкны ТУЗ-ийн даргаар дөрвөн жил ажиллав, Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр таван жил ажиллав. 2004 он: Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар дөрвөн жил ажиллав. 2008 он: УИХ-ын гишүүнээр Хан-Уул дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдов, Батлан хамгаалахын сайдаар гурван жил ажиллав. 2012 он: УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдов, Гадаад харилцааны сайдаар хоёр жил ажиллав. 2016 он: УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдов.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн