Сергей Бриний гарын үсэг залхуудуу, дөнгөж бичиг сурч байгаа хүүхдийнх шиг харагддаг ч ийм төрлийн гарын үсэгтэй хүмүүс хувийн амьдралын хувьд аз жаргалтай, баялаг амьдралтай нэгэн байдаг аж. Харин Стив Жобс нэрнийхээ бүх үсгийг гаргацтай, тэгш хэмд биш бага зэрэг дээш хазайсан байдалтай бичдэг байсан нь төгс төгөлдөрийг эрхэмлэдэг байсныг харуулж байна. Мөн аливаад хариуцлагатай ханддаг, яардаггүй нэгэн байжээ.
Моцартын гарын үсгийн хувьд аялгуулаг, хөгжмийн авьяастай нэгэн байсныг илтгэж байна. Мэрилин Монрогийн гарын үсэг түүний гоо сайхан байдлыг шууд илтгэж байна. Түүнчлэн нууцлаг, бүтээлч сэтгэхүйтэйг нь илэрхийлж байгаа юм.