Спорт | 1 мин уншина

Душанбегийн “Их дуулга”-д Монголын 17 жүдоч зодоглоно

Душанбегийн “Их дуулга”-д Монголын 17 жүдоч зодоглоно
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 2
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Душанбегийн “Их дуулга”-аар үргэлжилнэ.
Олимпын эрхийн оноо олгох сүүлчийн гурван тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд 67 орны 405 жүдоч оролцохоор мэдүүлэгч өгчээ. Манай улсаас энэхүү цувралд 17 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэрл нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдахаар Душанбег зорилоо.
Тэмцээний сугалаа өнөөдөр орой болно. Харин тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх юм. “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг С1 телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн