Нийгэм | 1 мин уншина

77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 25
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-нд сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. Энэ хугацаанд ҮАГ-т 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.
Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэх юм. Улмаар тавдугаар сарын 8-14-нд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах аж.
Түүнчлэн ҮАГ тавдугаар сарын 24-нд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн СЕХ-нд хүргүүлэх юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн