Парламент | 4 мин уншина

ЧУУЛГАН: Хуримтлалын санд төрийн өмчит компаниудын 34 хувийг авна

ЧУУЛГАН: Хуримтлалын санд төрийн өмчит компаниудын 34 хувийг авна
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 18
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх гэж байгаа юм уу. Аль болох хурдан батлаад иргэн бүхэн байгалийн баялгаасаа хувь хүртмээр байна. Гэтэл хуулийн төслийн үзэл баримтлалаас тэс өөр зүйл оруулж ирж байна. Монгол Улс 14 мянган км авто замтай. Энэ замыг хариуцаж байгаа АЗЗА компаниуд орлого олдоггүй. Үүнийг “Эрдэнэс Монгол”-д шилүүлэх юм байна. Монголын төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой” мэдэх юм байна. Гашуунсухайтын авто замаас жилдээ 350 тэрбум төгрөгийн орлогыг “Эрдэнэс Монгол” компани олдог. Гэтэл замаа засдаггүй. Энэ мөнгө “Эрдэнэс Монгол”-ын ажилчдын цалинд л зарцуулагддаг. Гашуунсухайтын замаа засахгүй байж бүх төмөр зам, авто замыг авч яах гээд байгаа юм. Замаа засаж чадах юм уу. С.Наранцогт дарга хариул.
С зөвшөөрөл авлигатай байна гэсээр байгаад уул уурхайн компаниуд авсан. Өмнө нь нэг, хоёр саяын авлига яригддаг байсан бол өнөөдөр 20-30 гэж яригддаг болсон. Монгол тээвэрчид нь орлогогүй байхад хятад тээвэрчид нь өдөр бүхэн өндөр үнээр тээвэр хийж байна. Мэргэжлийн байгууллага нь салбарын яам нь яагаад энэ асуудлаа аваад явж болдоггүй юм бэ.
УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Монголын бүх замыг авна гэсэн юм байхгүй. Гашуунсухайтын авто зам 100 хувь “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байна. Төмөр замын 66 хувь нь мөн “Эрдэнэс Монгол” зам дээр байна. Тиймээс энэ саналыг оруулж ирсэн. Ер нь том уурхайнууд нь “Эрдэнэс Монгол” дээр бодлого нь яаман дээрээ байгаа.
Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Баялгийн сангийн орлогыг тогтвортой байлгах асуудал бүлэг дээр ярихдаа уул уурхайн төрийн өмчит компаниуд болон удирдлага зохион байгуулалт нэгдмэл байж иргэдэд хуримтлалын сангийн орлого бүрдэх ёстой гэж үзсэн. Манай өөрийн хөрөнгө оруулсан Гашуунсухайт авто зам, Тавантолгой төмөр зам байгаа. Тиймээс авто зам, төмөр зам гэсэн үг орсон юм. Үүнийг бүх замыг авах гэж байна ойлгосон байна. Үүнийг хөрөнгө оруулсан гэж тодотгох шаардлагатай гэж үзсэн.
Гашуунсухайт авто замаас жилд 60 орчим тэрбум төгрөгийн орлого олдог. Энэ мөнгөөр Хөгжлийн банкны өрийг төлөөд, өнгөрсөн 9 жилийн хугацаанд 196 сая төгрөгийг замын зардалд 87 тэрбум төгрөгөөр зам зассан. Өнгөрсөн жил 25 тэрбум төгрөгийн засвар хийсэн. Энэ жил мөн энэ хэмжээний засвар хийнэ. Энэ замын орлогын 10 хувь нь л “Эрдэнэс Монгол” компанийн санхүүжилтэд зарцуулагддаг.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль дээр хоёр авто зам, нэг төмөр замын л асуудал байгаа. Өөр зам байхгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлал, үйлчлэх хүрээ, хамаарах харилцаанаас хальсан асуудал оруулаад байна. Газрын хэвлийн баялгаас иргэн бүрдээ тэгш хүртээнэ. Гэтэл ажлын хэсгээс авто замын, төмөр замын, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой бүх компаниудын орлогоос бүрдүүлнэ гэж байна.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Удирдлага зохион байгуулалт гэдэг хэсэг дээр төмөр зам, авто зам гэдэг үг нэмэгдсэн. Тэр нь хоёр компанийн л тухай асуудал. Удирдлага зохион байгуулалтын хувьд Баялгийн сангийн орлогыг л тогтвортой байлгах асуудал. Энэ бол Засгийн газрын барьж байгаа бодлого.  Энэ хүрээнд төрийн өмчийн уул уурхайн компаниаудыг Уул уурхайн яаманд шилжүүлж өгсөн.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Гурван сан байх юм байна. Үүний нэг нь Хөрөнгө оруулалтын сан. Гэхдээ дэлхий дээр хөрөнгө оруулалт татарчихсан шүү. Бүс нутагт чинь байхгүй болчихсон. Шууд хөрөнгө оруулалт орж ирдэг, эрсдлээ үүрээд ажиллдага байсан нь зогссон. Харин одоо төр нь баталгаа гаргаж, эх үүсвэр оруулсны ирсний үндсэн дээр хөрөнгө оруулалт орж ирдэг болчихсон. 2000 оноос хойш энэ загвараар Баялгийн сан байгуулагдаж явсан. Засгийн газар тодорхой эрсдэлээ үүрээд, баталгааг гаргасны үндсэн дээр гаднын хөрөнгө оруулалт том төслүүд дээр орж ирдэг. Энэ загвар маш амжилттай явж байгаа. Үүнийг л бид хийхгүй бол энэ хууль үр дүнгүй болно. Тиймээс энэ зохицуулалтыг оруулъя гэсэн саналаа хэлсэн. Оруулсан уу?
Хуримтлалын сан тэтгэврийн шинэчлэлээ хийх замаар шийдэх нь зөв гэж үзэж байгаа. НДШ 17 хувь төлж байгаа бол 10 хувийг энэ сангаасаа санхүүжүүлнэ.
Ирээдүйн өв сан гэж байгаа. Ирээдүйн өв сандаа гар хүрэхээ больё. Энэ баялгийг зөвхөн өнөө үеийнхэн хэрэглэж болохгүй.
УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Хөрөнгө оруулалтын сан гэдэг Хөгжлийн сан юм. Энэ нь улсын төсөв ашигтай гарсан тохиолдолд Тогтворжуулалтын сангаас 50 хувийг нь Хөгжлийн сандаа хийнэ. Хуримтлалын санд төрийн өмчит компаниудын 34 хувийг нийлүүлнэ. Тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг бол суулгаагүй. Ирээдүйн өв сан өнөөдөр 3.3 их наяд төгрөгтэй. Засаглалын хувьд янз бүрийн хүн томилоод байх буруу. Жигдэртэл нь УИХ шийдвэрийг нь гаргана. Засгийн газар саналаа УИХ-д оруулж, шийдвэр гаргуулна.
Гаднаас хөрөнгө оруулалт оруулахыг энэ хуульд тодорхой тусгаагүй. Энэ бол баялгийн менежментээ зөв хийх л агуулгатай. Засгийн газраас оруулж ирсэн концевц хэвээр байгаа. Шаардлагатай бол Засгийн газар мэргэжлийн баг томилж ажиллуулна гэж заасан.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн