Соёл, урлаг | 1 мин уншина

Э.Амартүвшин шилдэг баритон хоолойнд олгодог "il Premio Bastianini" шагнал хүртэнэ

Э.Амартүвшин шилдэг баритон хоолойнд олгодог "il Premio Bastianini" шагнал хүртэнэ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 20
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн алдарт дуурийн дуучин Этторе Бастианинигийн нэрэмжит "il Premio Bastianini" шагналыг хүртэхээр болсон байна.
Домогт дуурийн дуучин Этторе Бастианинигийн нэрэмжит Этторе Бастианини холбоо "Associazione Ettore Bastianini" 2012 оноос эхлэн уг шагналыг онцгой ур чадвартай зөвхөн баритон хоолойтой дуучдад олгож эхэлсэн аж. Тус шагналыг хоёр жил тутамд шалгаруулдаг бөгөөд 2024 онд энэхүү шагналын эзнээр Ардын жүжигчин Э.Амартүвшин тодорсныг өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 3-ны өдөр болохоор товлогдсон байна.
Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Италийн дуурийн дуучин Симон Пьяццола, Никола Алаймо, Лука Салси болон ОХУ-ын дуурийн дуучин Дмитрий Хворостовский зэрэг шилдгүүд хүртэж байжээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн