Спорт | 1 мин уншина

Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа нар шорт трекийн дэлхийн аваргад уралдана

Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа нар шорт трекийн дэлхийн аваргад уралдана
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 15
Нидерландын Роттердам хотод шорт трекийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Маргааш эхлэх тус тэмцээнд манай улсаас шорт трекийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор олон улсын хэмжээний мастер Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа нар өрсөлдөх юм. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнийг эмэгтэй, эрэгтэй 500, 1000, 1500 метр, багийн буухиа, холимог багийн буухиа гэсэн ангиллаар зохион байгуулах ажээ.
Манай хоёр тамирчны хувьд олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнүүдэд тогтмол оролцож байгаа аж. Тэд хэдхэн хоногийн өмнө Польшид болж өндөрлөсөн Үндэстний чансаа тогтоох уралдаанд оролцохдоо гурван зайн нийлбэр дүнгээрээ финалын хоёр оноо цуглуулж Б.Гэрэлтуяа эмэгтэйчүүдийн төрөлд 28 тамирчнаас IX байр эзэлжээ. Тэрбээр 1500 метрт аваргын төлөө өрсөлдөн финалын хоёр оноо авч VII байрт орсон байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд Э.Мөнх-Эрдэнэ гурван зайн нийлбэр дүнгээр 32 тамирчнаас 22 дугаар байр эзлэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн