Эдийн засаг | 1 мин уншина

Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 12 болголоо

Нийтэлсэн 2024 оны 3 сарын 15
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж Төв банкны баримталж буй мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргажээ. Гэхдээ мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ гэдгийг Төв банкны ерөнхийлөгч хэллээ.
undefined
Тэрээр "Инфляц өнгөрсөн оны төгсгөлд 7.8 хувь болсон. Сая долоон хувь руу буугаад ирж байгаа учраас инфляцын дарамт буураад явж байна. Бодлогын хүү 13 хувь, инфляц долоог хувь, эерэг хүүний зөрүү нь зургаан хувь байна. Тиймээс зургаан хувийн орон зай байна гэж үзэн, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж байгаа. Гэсэн ч цаана нь мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ. Нэрлэсэн хүү буурч байгаа ч хоёр, гуравдугаар улирлын дараа нөлөөлөл нь гарах учраас одоо зөөлрүүлж байгаа нь ирээдүйд бий болох эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой юм.
Судлаачид олон улсын геополитикийн нөхцөл байдал улам хүндэрнэ, шатахууны шок үүсэж болзошгүйг анхааруулж байгаа. Гэхдээ энэ жил импортын тээврийн дарамт байхгүй болсон. Инфляцын талаас илүүг нь дотоодын гурван бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь гурил, мах, сүү гурав. Тэгэхлээр зөвхөн тэр гурван бүтээгдэхүүнээс гадна хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ долоон хувийг бүрдүүлж байгаа учраас нийлүүлэлт талаасаа гайгүй. Эрэлт талаасаа төсөв 20 хувиар тэлсэн, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Ногдол ашиг тараах учраас инфляцыг хоёр оронтой тоонд аваачих хэмжээнд савлахгүй болов уу" гэжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн