Үйл явдал | 1 мин уншина

УБТЗ: Улаанбаатар-Хөх Хот чиглэлд хоёр талдаа 627200 төгрөгөөр үйлчилнэ

УБТЗ: Улаанбаатар-Хөх Хот чиглэлд хоёр талдаа 627200 төгрөгөөр үйлчилнэ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 13
Улаанбаатар-Эрээн-Хөх хот чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үнэ тарифтай холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд түгсэн. Уг асуудалтай холбогдуулан УБТЗ ХНН-ээс мэдээлэл өглөө.
Цар тахлын улмаас БНХАУ-ын хотууд руу зорчих зорчигчийн галт тэрэгний үйл ажиллагаа 2020 онд зогссон. ЗТХЯ болон УБТЗ ХНН-ийн удирдлага БНХАУ-ын төмөр замын удирдлагуудтай хэлэлцээ хийсний үндсэнд гуравдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар-Эрээн-Хөх Хот чиглэлд зорчигч тээврийн галт тэрэгний үйл ажиллагааг сэргээхээр болсон.
УБТЗ ХНН-ийн галт тэрэг Улаанбаатар-Хөх Хотын чиглэлд:
  • Нэг талдаа купе 313.600 төгрөг
  • Хоёр талдаа купе 627.200 төгрөг буюу 2020 оноос өмнөх хуучин тарифын дагуу үйлчлэх аж.
Харин Хятадын галт тэрэг Улаанбаатар-Хөх Хотын чиглэлд зөөлөн суудал 425 мянган төгрөг тарифтай байх юм. УБТЗ ХНН-ийн цаашид олон улсын галт тэрэгний үнэ тарифыг нэмэх, өөрчлөх асуудал төлөвлөөгүй гэж мэдээллээ.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн