Үйл явдал | 1 мин уншина

Хови Мандел: О.Энх-Эрдэнийн үзүүлбэр ялагч болох хэмжээний үзүүлбэр биш байлаа

Хови Мандел: О.Энх-Эрдэнийн үзүүлбэр ялагч болох хэмжээний үзүүлбэр биш байлаа
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 30
Авъяаслаг монголчууд шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "American Got Talent: Fantasy League 2024" шоуны хагас шигшээ үзүүлбэрээ үзүүллээ. Тэрээр энэ шатанд Вилли Нелсоны "Always On My Mind" дууг үзэгчдэд толилуулсан юм.
Үзүүлбэрийн дараа "American Got Talent: Fantasy League 2024" шоуны шүүгч Хайди Клум О.Энх-Эрдэнийн хоолойг Канадын алдарт дуучин Майкл Бублетэй зүйрлэсэн бөгөөд ийм үзэгслэнтэй хоолойг бүх л өдөржин сонсоход уйдахгүй гэх сэтгэгдлийг илэрхийлсэн байна.
Харин шоуны шүүгч Саймон Коуэлл түүнийг энгийн, намуухан бус илүү сэтгэл хөдлөлтэй дуу сонгох ёстой байсан гэсэн юм. Шүүгч Хови Манделын хувьд мөн Саймон Коуэллтэй санал нэгдсэн бөгөөд шоуны ялагчид очих 250.00 ам.долларын үзүүлбэр биш байлаа гэх сэтгэгдлийг илэрхийлсэн байна. Тэгвэл шүүгч "Mel B" түүнийг өөрийн хоолойнд хамгийн тохирсон каунтри дуу дуулах ёстой байсан гэжээ.
Гэхдээ шоуны үзэгчид гурван шүүгчийн сэтгэгдэлтэй санал нийлээгүй юм. Мөн "YouTube"-д байршсан О.Энх-Эрдэнийн үзүүлбэрийн доор үзэгчид эерэг сэтгэгдэл илэрхийлсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн