Боловсрол | 2 мин уншина

Бакалаврын тэтгэлэгт бэлдэх “Pathway 2024" хөтөлбөр зарлагдлаа

Бакалаврын тэтгэлэгт бэлдэх “Pathway 2024" хөтөлбөр зарлагдлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 26
Гадаадын топ их дээд сургуульд тэтгэлэгтэй сурна гэдэг холын бус ойрын зүйл болжээ. Гэхдээ чухам зөв чиглүүлэг, сургалтын арга барилаар энэхүү үнэт боломжийг маш богино хугацаанд бий болгох боломжтой.
Тэгвэл Тэтгэлэг апплкэйшн болон "EARC" Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв хамтран ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид болон "GAP year" авсан сурагчдад зориулан “Pathway 2024” хөтөлбөрийг зарлаж байна.
“Тэтгэлэг апп” нь 2017 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхдагч "EdTech" төслүүдийн нэг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гаднын элчин сайдын яамд, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Одоогоор 150 мянга гаруй залуус “Тэтгэлэг апп”-аас тэтгэлгийн бүхий л төрлийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг.
"EARC" Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн (Соросын сан) боловсролын хөтөлбөрүүдийг залгамжилсан. Дэлхийн 14 орны 140 их дээд сургуультай хамтын ажиллагаатай юм. Тус төв нь нийт 700 гаруй залуусыг АНУ-ын Харвард, Стэнфорд, Корнелл, Браун, Вассар зэрэг их дээд сургуульд болон бусад улсуудад бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Дээрх хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “PATHWAY” хөтөлбөр нь бакалавр зэргээр англи хэл дээр гадаадын их дээд сургуулиудад амжилттай элсэх, сургалтын тэтгэлэг авахад чиглүүлэх 3 сарын цогц академик хөтөлбөр юм.
“Pathway 2024” хөтөлбөрийн менторууд
“Pathway 2024” хөтөлбөрийн менторууд
undefined
undefined
Хөтөлбөрт хамрагдсанаар:
  • Академик англи хэлний түвшин ахиулах (Academic English: Listening & Speaking Skills, Academic English: Reading & Writing Skills)
  • Англи хэлний элсэлтийн шалгалт өгөхөд бэлэн болох – TOEFL, IELTS, SAT
  • Бие даан суралцах ур чадварт суралцах
  • Өөрт тохирсон календарчилсан хуваарьтай болох
  • Элсэлтийн/тэтгэлэгт хөтөлбөрийн эсээ бичих, зөвлөгөө авах
  • Өөрт тохирсон сургууль сонгон, хамтдаа олох
  • Багшийн тодорхойлох захидал бичих заавар
  • Сургуулийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөж сурах, илгээх
  • Сургуулийн элсэлтийн ярилцлагад бэлдэх
  • Өөрт тохирсон сургалтын тэтгэлэг хайлт хийх, мэдээллийн баазтай болох, мэдүүлэх
  • Сайн дурын ажилд оролцох
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нартай уулзах
  • Гадаадад суралцаж буй оюутнуудтай уулзах
  • Гадаадын их дээд сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй уулзах
  • Орчуулга /Диплом, сурлагын дүн/
  • Визны зөвлөгөө
  • Явахын өмнөх чиг баримжаа
undefined
Бүртгэл хаагдах хугацаа: 2024 оны 2-р сарын 07 хүртэл
Та "Pathway 2024" хөтөлбөрт энд дарж бүртгүүлнэ үү.
Хөтөлбөрийн талаар мэдээлэл авах утас: 11-319016, 89066941
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн