Таны сонорт | 1 мин уншина

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй зорчиход дэмжлэг үзүүлэх сан"-гийн үйл ажиллагаа эхэллээ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй зорчиход дэмжлэг үзүүлэх сан"-гийн үйл ажиллагаа эхэллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 22
Нийгмийн амьдралд оролцоходхөгжлийн, ялангуяа хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд нэн тэргүүнд тулгардаг асуудал бол ТЭЭВЭР ба түүнээсээ шалтгаалан гэрээсээ гаралгүй хэдэн сар, хэдэн жилийг өнгөрөөх нь энүүхэнд байдаг.
Төрөөс авч буй арга хэмжээнүүд эдгээр хүмүүст боломж нөхцөл бүрдүүлэх гэхээсээ илүүтэйгээр халамж байдаг нь эдгээр иргэдийн зорилготой байх, нийгэмд идэвхтэй байх боломжийг бүрдүүлж чадахгүй байгааг иргэдийн төлөөлөл өгүүлж байна.
Аж ахуй нэгжүүдийн зүгээс “Хөдөлмөрийн тухай хууль”-д зааснаар байгууллага болгон ажилтныхаа тооны 4% буюу 25 хүн тутамд 1 хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах, ажлуулаагүй тохиолдолд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц хандив өгөх үүрэгтэй байдаг боловч ажиллах хүсэлтэй, ажил хийж буй олон мянган иргэдэд нөлөөлөх нөлөөлөл нь тээврийн асуудал дээр төдийлөн тусдаггүй байна.
Зориулалтын автобус багатай, олдсон ч жолоочид нь дургүйцэн суулгадаг, такси үйлчилгээний төлбөрийг төлөх бололцоогүй гэх эдгээр иргэдэд туслах зорилгоор UBCab-ийн хамт олон санаачлан, жолооч нар дэмжсэний үндсэн дээр сангийн үйл ажиллагаа амжилттай эхэллээ.
Үйл ажиллагааны нээлтээр “Хос Морьтон” бригадын 77 жолооч өөрсдийн орлогоосоо тус санд хандивлан дэмжихээр болсон ба жолоочдын сургалт дээр “Түгээмэл Хөгжил” ТББ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран баталгаажуулав.
Нийгэмд нэг ч гэсэн гэрэл асаах сайн үйлсэд нэгдэн хамтран ажиллаасай гэж аж ахуй нэгж байгууллагуудаа уриалж байна.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн